Нэг цагийн…

Нэг цагийн дотор  л гэр орноо баглаад гялс нүүгээд явчихдаг байвал ямар байх бол? Тэгэхээр эд юмсаа, орон гэрээ, орчин тойрон, буйраа яаж зохицуулна гэсэн үг вэ? Би энэ асуултуудыг нүүдэлчдээс асууж,  харж,  тодруулахаар 2013 оны зун галт тэрэгээр Монгол оронд аялах гэж байна. Тэдний,  нүүдлийн замдаа юу юугаа зайлшгүй авч явдаг, ямар зүйлсээ орхидог,  орчин тойрноосоо олоод  хэрэглэчихдэг юмс, нүүдэлчин ахуйдаа  ямар зарчим баримталдаг зэргийг  цаас, бэхэн  “зэвсэгийнхээ” хүчээр  зураг болгон  буулгана. Монголд би нүүдэлчдийн бүхийл хэв маягын ахуйг  тухайлбал  хотын  захад амьдардаг  иргэдийн,  хот бараадан үүссэн шинэ нүүдэлчдийн  болон тэдгээрийн  хосломол  хэв маягын  ахуйг ч бас сонирхон судлаж, тодруулах юм. Недерланд  улсад  хотын шинэ нүүдэлчдийн  ахуйг  “ангуучлах ” бөгөөд төгсгөлд нь тэдний дунд энэ оны 11-р сард өөрийн биеэр амьдарч үзэх юм. Эдгээр судалгаа, шинжилгээний  ажлаа  нэгтгэн  “Монгол, Недерландын нүүдэлчид” нэртэй цомог бүтээхээр зорьж байна.  Миний энэ ажлын үйл явц хэрхэн өрнөхийг smallnomadicatlas.com  сайтаас  байнга сонирхож болно.

Яаж? >>

Ямар учраас? >>

Хэзээ >>